Иргэн бүрийн цахим аюулгүй байдлыг хангана

Смарткарт ХХК нь 1998 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд төлбөр тооцооны шийдэл, өгөгдөл хамгааллын систем болон хувь хүний мэдээллийн бүртгэлийн цахим системийг Монголын зах зээлд анхлан нэвтрүүлсэн.

Бид 25 жилийн турш хувь хүний мэдээллийн цахим бүртгэл, аюулгүй байдлын шийдэл, аюулгүй төлбөр тооцооны бүтээгдэхүүн болон шийдлийг засгийн газар, харилцаа холбоо болон банк санхүүгийн салбарт нийлүүлж, Монгол Улсад мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байна. Бид салбартаа мэргэшсэн байгууллагын хувиар Thales, Entrust зэрэг олон улсын технологийн тэргүүлэх компаниудын хамтаар найдвартай үйлчилгээ үзүүлж, харилцагч нартаа онцгой үнэ цэн үүсгэсээр ирсэн.

Бид Монгол улсын ирээдүйн цахим шилжилтийг дэмжиж, иргэн бүрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ.

Ерөнхийлөгчийн мэндчилгээ

Хүн бүр хурууны хээ, нууц үг гэх мэт өөрийн гэсэн онцгой мэдээллийн бүртгэлийг ашиглан дэлхий ертөнцтэй холбогддог. Энэхүү хувь хүний мэдээллийн баталгаажуулалт нь бодит болон цахим ертөнцийн хооронд саадгүй бөгөөд аюулгүй зорчих үндэс болдог.

Дэлхий дээрх интернэт сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдийн тоо аль хэдийн дэлхийн хүн амын тоог даван гарчээ. Энэхүү өөрчлөлт өдрөөс өдөрт хурдсаж, банк санхүү, харилцаа холбоо, аялал жуулчлал, цахим худалдаа гээд бүхий л салбарт нөлөөлж байна. Энэхүү хувьсал бодит ертөнцийг цахим ертөнцтэй улам нягт холбож, өдөр тутмын амьдралыг маань цоо шинээр зохион байгуулах болжээ. Бид SMS илгээж, интернэтээр хайлт хийж, төлбөр төлж, нийтийн тээвэр ашиглаж, аялахдаа хэн болохоо нотлохын тулд хувь хүний мэдээллийн бүртгэлээ өдөрт хэдэн арван удаа ашигладаг. Цаашид энэхүү тоо улам бүр өсөх болно.

Энэхүү өөрчлөлтөд бэлэн байхын тулд байгууллага бүр хэрэглэгчидтэйгээ саадгүй бөгөөд аюулгүй харилцах дэд бүтэцтэй байх ёстой. Бид дэлхийд итгэгдсэн шийдэл, инновац, хамтын ажиллагааг хослуулан мэдээллийн салбарын хөгжилд манлайлна.

Эрхэм зорилго

Дэлхийд итгэгдсэн шийдэл, инновац, хамтын ажиллагааг хослуулан мэдээллийн технологийн салбарын хөгжлийг манлайлна.

Алсын хараа

Бид эрчимтэй тэлж буй дижитал ертөнцийг хэрэглэгчид илүү хялбар, хүртээмжтэй болгоход чиглэнэ.

Үнэт зүйлс

Харилцагч

Бид харилцагч бүрийн хэрэгцээ шаардлагыг ойлгож, түүнд нь тохирсон шийдэл хүргэдэг.

Найдвартай байдал

Бидний мэргэжлийн түвшин хариуцлага, найдвартай ажиллагаагаар тодорхойлогддог.

Туршлага

Бидний хуримтлуулсан туршлага харилцагчдад маань үнэ цэнийг нэмдэг.

Хамтын ажиллагаа

Бид харилцагч, түншүүд хийгээд багийн хамтын ажиллагааг эрхэмлэснээр үр дүнгээ төгөлдөршүүлдэг.

Шинэчлэл

Бид хамгийн сүүлийн үеийн технологийн чиг хандлагыг зогсолтгүй ажиглаж, үйл ажиллагаандаа нэвтрүүлдэг.

Ажлын цаг

Даваа – Баасан: 09:00-18:00
Бямба, Ням: Амарна

Хаяг

Соёмбо Тауэр 29 давхар, Сөүлийн гудамж – 4А, 1-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот 14251, Монгол улс

Холбоо барих

Хамтарч ажиллах

Та сонирхож байгаа бүтээгдэхүүн, шийдлийнхээ талаарх мэдээллийг үлдээж, бидэнтэй хамтран ажиллаарай.