ДИЖИТАЛ КАРТ

Таны цахим стратегийг төгөлдөржүүлнэ

Цахим стратегийг тэргүүлэх чиглэл болгосноор та хэрэглэгчдэдээ санхүүгийн хэрэгцээгээ өөрийн хүссэнээр удирдах эрх чөлөөг олгож, өрсөлдөөний давуу тал үүсгэх боломжтой. Орчин үед цахим карт нь биет картын салшгүй нэг хэсэг болжээ. Бидний шийдэл танай байгууллагын системүүдтэй SDK (software development kit) болон API-г ашиглан интеграци хийх боломжтой. Ингэснээр дэлхийн шилдэг дижитал төлбөрийн картын шийдлийг илүү энгийн, ашиглахад хялбар болдог. Манай SDK (эсвэл вэб үйлчилгээнд суурилсан интеграци) нь санхүүгийн байгууллагуудад цахим картын хамгийн орчин үеийн бөгөөд шинэлэг боломжуудыг нээж өгнө. Карт эзэмшигч нь карт матрсан эсвэл хаясан, алдсан тохиолдолд дэлхийн хаана ч байсан ухаалаг утсан дээрээ суулгасан дижитал картаараа төлбөр тооцоог төвөггүй хийх боломжтой орчин үеийн шийдэл.

Давуу тал

  • Дэлхий дахинд 120 гаруй амжилттай хэрэгжсэн хамгийн орчин үеийн цахим картын платформ
  • Нэг программ хангамж хөгжүүлэлтийн иж бүрдэлтэй. Энэ нь танай байгууллагын мобайл банк апп-д цахим картын хамгийн сүүлийн үеийн боломжуудыг хялбараар нэмэх боломж олгоно.
  • Apple Pay, Google pay болон Андройд төхөөрөмжийн мобайл хэтэвч рүү таны картыг хялбар бөгөөд аюулгүйгээр нэмнэ.
  • Цахим картын бүх л боломжийг нэг шийдэлд багтаасан.
  • VISA, Mastercard, PCODSS, EMVCO, CB зөвшөөрөгдсөн хэрэглэгчийг баталгаажуулах технологитой, PSD2 зохицуулалтын шаардлагад нийцсэн.

Санал болгох шийдэл

  • Нууцлалын технологи

  • All-in-one хялбар шийдэл

  • Дижитал карт SDK

  • Сургалт