ТӨЛБӨРИЙН КАРТ ХЭВЛЭЛ

Үргэлжийн инновац үл тасрах өсөлт

Бид банк болон хадгаламж зээлийн хоршоодод карт гаргах боломжийг нээж өгөх санхүүгийн шийдлийг санал болгодог. Ингэснээр танай байгууллагын хэрэглэгчид дотоод болон гадаад төлбөр тооцоог аюулгүй бөгөөд түргэн шуурхай хийх боломж бүрдэнэ. Төлбөрийн карт болон төлбөрийн карт хэвлэх машины Монголын зах зээл дэх тэргүүлэгч Смарткарт компани нь санхүүгийн салбарын байгууллагуудын төлбөрийн картын урт хугацааны стратегийг чиглүүлэн ажилласаар ирсэн туршлагатай.

Давуу тал

  • Дэлхий санхүүгийн технологийн салбарын тэргүүлэгч брэндүүдтэй хамтран ажиллаж, хамгийн сүүлийн үеийн шийдлүүдийг санал болгодог.
  • Бидний санал болгодог шийдлүүдийг ашиглан дэлхий даяар жил бүр 1 тэрбум карт хэвлэгддэг.
  • Манай түнш байгууллагуудын бүтээгдэхүүнүүд дэлхийн 150 улсад ашиглагддаг.
  • Бидний санал болгож буй хэвлэлийн систем нь соронзон туузны нууцлал, хөөмөл хэвлэл, лазер технологи ашиглан өөрчлөн загварчлах (personalization) боломжтой бөгөөд General Data Global Regulation, Federal Information Processing Standard зэрэг дэлхийн бүхий л томоохон зохицуулалтын шаардлагыг хангасан.
  • Нарны хэт ягаан туяаны хамгаалалттай хэвлэх, хэвлэсэн карт дугтуйлах системтэй.

Төлбөр тооцоо

Төвлөрсөн карт хэвлэл

Илүү чанартайг, их хэмжээгээр

Картын шуурхай хэвлэл

Найдвартай, шуурхай

Киоск

Хязгааргүй эрх чөлөө