ХАРИЛЦАА ХОЛБОО

Харилцаа холбооны салбарын өсөлтийн шинэ ундарга

Бид харилцаа холбооны салбарт цахим шилжилтийн эрин үеийн шаардлагад нийцэж, өсөлтөө үргэлжлүүлэхэд туслах шийдлүүдийг санал болгож байна.

Манай компани Монгол Улсын үүрэн холбооны салбар үүсэж хөгжсөн цагаас эхлэн олон улсын цахим аюулгүй байдлын тэргүүлэгч Gemalto компанитай хамтран сим картын шийдэл санал болгож буй туршлагатай. Бид цахим шилжилтийн суурь шийдлүүд болох харилцаа холбооны салбарт тулгамдаж буй аюулгүй байдлын асуудлуудыг шийдэж, хэрэглэгчдэд хүлээлтээс нь давсан үйлчилгээ үзүүлж, хамгийн орчин үеийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх боломжийг нээж өгнө.

  • Хэрэглэгчийн өгөгдлийг хамгаална.

  • Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ.

  • Мэдээллийн технологийн дэд бүтцийн аюулгүй байдлыг хангана.

  • Онлайн төлбөр тооцооны аюулгүй байдлыг хангана.

  • Шинэ, бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх боломж нээнэ.

  • Технологийн шинэ шийдэл нутагшуулахад тусална.