КАРТЫН БЭЛДЭЦ

Брэндийн үнэ цэнийг нэмнэ

Улам бүр хувьсан өөрчлөгдөж, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж, өрсөлдөөн ширүүсэх болсон хорвоо ертөнцөд төлбөрийн картын загвар дизайн хэрэглэгчдээ хадгалж үлдэх, шинэ хэрэглэгчдийг татахад чухал үүрэг гүйцэтгэх болсон гэдгийг бүх л банк санхүүгийн байгууллагууд зөвшөөрч байна. Бидний санал болгож буй хамгийн орчин үеийн технологид суурилсан төрөл бүрийн картын бэлдцүүд танай байгууллагад брэндийн онцлогоо илэрхийлсэн, олон улсын шаардлагыг хангасан бөгөөд хэрэглэгчийн сэтгэл ханамжид бүрэн нийцсэн карт гаргахад тань туслах болно.

 

Давуу тал

 

  • Манай хамтрагч Thales нь 3,000 гаруй банк санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж, 2 тэрбум төлбөрийн картыг гүйлгээнд нэвтрүүлсэн.
  • Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ЭКО сертификаттай картууд
  • Үнэ цэнтэй хэрэглэгчдэд зориулсан метал хийцтэй картууд
  • Албан ёсны борлуулалтын дараах үйлчилгээ
  • Бид төрөл бүрийн материал, функцтэй бэлдцүүд нийлүүлдэг бөгөөд үүний дотор хамгийн сүүлийн үеийн 100 хувь поликарбонат бэлдэц багтдаг.
  • Дэлхийн хамгийн том картын бэлдэц үйлдвэрлэгч нартай хамтран ажилладаг тул захиалгын хэмжээнээс үл хамааран богино хугацаанд нийлүүлнэ.

Санал болгох шийдэл

  • Метал карт

  • Эко карт

  • Энгийн пластик карт

  • Бусад иновацлаг картууд