
ӨСӨЛТИЙГ ХУРДАСГАХ
ДИЖИТАЛ ШИЙДЭЛ
Дэлхийд итгэгдсэн шийдэл, инновац, хамтын ажиллагааг хослуулан мэдээллийн технологийн салбарын хөгжлийг манлайлна.
Манай шийдэл
Бид танай байгууллагыг биет болон дижитал ертөнцөд бүрэн аюулгүй ажиллаж, цахим шилжилтийн боломжийг өсөлт болгон хувиргахад тань туслах шийдлүүдийг санал болгож байна.
Мэдээлэл
Бид амжилтыг үр дүнгээр хэмждэг
Смарткарт нь Монгол Улсын Засгийн газар, банк санхүү болон харилцаа холбооны салбарын тэргүүлэх байгууллагуудтай сүүлийн 25 жилийн турш амжилттай хамтран ажиллаж, өсөн хөгжсөөр ирсэн.


Бидний харилцагчид



Бидний тухай
Смарткарт ХХК нь 1998 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд төлбөр тооцооны шийдэл, өгөгдөл хамгааллын систем болон хувь хүний мэдээллийн бүртгэлийн цахим системийг Монголын зах зээлд анхлан нэвтрүүлсэн.
Бид 25 жилийн турш хувь хүний мэдээллийн цахим бүртгэл, аюулгүй байдлын шийдэл, аюулгүй төлбөр тооцооны бүтээгдэхүүн болон шийдлийг засгийн газар, харилцаа холбоо болон банк санхүүгийн салбарт нийлүүлж, Монгол Улсад мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байна. Бид салбартаа мэргэшсэн байгууллагын хувиар Thales, Entrust зэрэг олон улсын технологийн тэргүүлэх компаниудын хамтаар найдвартай үйлчилгээ үзүүлж, харилцагч нартаа онцгой үнэ цэн үүсгэсээр ирсэн.
Бид Монгол улсын ирээдүйн цахим шилжилтийг дэмжиж, иргэн бүрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ.