ЦАХИМ ҮНЭМЛЭХ

Цахим ертөнцийн цахим түлхүүр

Бидний амьдралыг технологи хувьсган өөрчлөх хэрээр цахим орон зайд өөрийгөө аюулгүйгээр баталгаажуулах улам бүр чухал болж байна. Бид дэлхийн мэдээлэл технологийн тэргүүлэгч нартай хамтран иргэд болон байгууллагуудад зориулан цахим үнэмлэх, түүнийг баталгаажуулах шийдлүүдийг Монгол Улсын зах зээлд нийлүүлдэг. Орчин үед нууц үг дангаараа цахим аюулгүй байдлыг хангах боломжгүй болсон бөгөөд цахим үнэмлэх нь иргэд ба цахим үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хоорондын итгэлцлийг бий болгож, төр болон бизнесийн хүрээнд өргөн хэрэглээ болоод байна. Монгол Улсын засгийн газар болон аж ахуйн нэгжүүдэд бүрнээ итгэгдсэн манай шийдлүүд таны бизнесийн өсөлтийг дэмжиж, амжилтыг тань баталгаажуулж, цахим ертөнц дэх аюулгүй байдлыг тань хангах болно.

Давуу тал

  • Мэдээллийн технологи, аюулгүй байдлын тэргүүлэгч Thales группийн Gemalto цахим үнэмлэхийн платформ.
  • Иргэн ганц холболт ашиглан олон төрлийн цахим үйлчилгээ авах боломжтой.
  • PKI eID cards, Gemalto Mobile ID Smart App, Gemalto Digital ID Wallet зэрэг зах зээл дэх олон төрлийн баталгаажуулалтын аргуудыг удирдах боломжтой.
  • Европын холбооны дата хамгааллын стандарт болон General Data Protection Regulation болон бусад олон улсын зохицуулалтын шаардлагыг хангасан.
  • Биометрик баталгаажуулалттай.

Санал болгох шийдэл

  • Төрийн үйлчилгээнд зориулсан цахим үнэмлэх.

  • Электрон сим карт

  • Санхүүгийн байгууллагуудын мөнгөн шилжүүлэгт зориулсан шийдлүүд.

  • Албан байгууллагад зориулсан цахим үнэмлэх

Манай хамтрагчид дэлхий дахинд

  • Бельги улсын Itsme үйлчилгээ нэг апп ашиглан 150 гаруй үйлчилгээг нэг доороос авах боломжийг 2 сая иргэнд олгосон.
  • Их Британи улс итгэгдсэн цахим үнэмлэх ба стандартын үндэсний тогтолцоог бүтээн байгуулж байна.
  • Энэтхэг улс иргэн бүрийг баталгаажуулах 12 оронтой тоо бүхий цахим үнэмлэхийн дугаартай Аадхар үндэсний системийг ашиглаж байна.