ЖОЛООНЫ УХААЛАГ ҮНЭМЛЭХ

Ухаалаг замын хөдөлгөөн-Жолооны ухаалаг үнэмлэх

Олон улсад ашиглагдах боломжтой, эзэмшигчийнхээ биометрик мэдээллийг агуулж, эрүүл мэндийн эрсдэлээс хамгаалдаг, замын хөдөлгөөний үндэсний системүүдэд шууд холбогдож, зөрчлийг тогтоож, шуурхай барагдуулдаг ухаалаг жолооны үнэмлэх төрийн байгууллагуудын ачааллыг нимгэлж, цаг хэмнэж, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулдаг. Бид дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын замын хөдөлгөөний мэдээллийн дэд бүтцийг бүтээн босгосон түншүүдийнхээ хамтаар ухаалаг жолооны үнэмлэхийн иж бүрэн шийдлийг санал болгодог.

Давуу тал

  • Бидний санал болгож буй бэлдцүүд Digital Tachograph (тээврийн хэрэгслийн хурд, явсан газар зэргийг хэмжих төхөөрөмж) технологи уялдан ажилладаг. Европын холбоо 1360/2002 зохицуулалтаараа digital tachograph-ийг бүх тээврийн хэрэгсэл заавал ашиглахаар тогтоосон бөгөөд манай ашигладаг бэлдцүүдийг Европын холбооны 34 улс орон ашиглаж байна.
  • Манай нийлүүлдэг шийдлүүдийг ашиглан 150 улс орон жолооны үнэмлэх хэвлэдэг.
  • Бидний санал болгож буй хэвлэлийн систем нь соронзон туузын нууцлал, хөөмөл хэвлэл, лазер технологи ашиглан өөрчлөн загварчлах (personalization) боломжтой бөгөөд General Data Global Regulation, Federal Information Processing Standard зэрэг дэлхийн бүхий л томоохон зохицуулалтын шаардлагыг хангасан.
  • Бид хамгийн сүүлийн үеийн 100 хувь поликарбонат бэлдэц зэрэг олон төрлийн материал бүхий картын бэлдэц нийлүүлдэг. Сум үл нэвтрэх бүтээгдэхүүн хийдэг поликарбонат нь бат бөхөөс гадна нууцлал хамгааллыг нэмэгдүүлдэг.
  • The Gemalto Color Laser Shield технологи бэлдцүүд дээр хамгийн өндөр нягтралтай хэвлэх боломж олгоод зогсохгүй хуурамчаар үйлдэхээс найдвартай хамгаалдаг.
  • Манай бэлдцүүд нууцлалын ISO/IEC 18013 стандартыг бүрэн хангадаг.
  • embedded RFID чип нь 10 метрийн зайнаас үнэмлэхийг танин уншиж, тээврийн хэрэгслээр хил нэвтрэх үйл явцыг хурдасгах боломжтой.
  • Нарны хэт ягаан туяа болон усны хамгаалалт, хэвлэсэн үнэмлэхээ дугтуйлах системтэй.

Санал болгох шийдэл

  • Нууцлалын технологи
  • Хэвлэх төхөөрөмж

  • Програм хангамж

  • Үнэмлэхний бэлдэц

  • Засвар үйлчилгээ, сургалт

Манай хамтрагчид дэлхий дахинд

  • Манай түншийн бэлдцүүд АНУ болон Канад улсад нийт 100 сая жолооны үнэмлэхэд ашиглагдаж байна.
  • Манай нийлүүлдэг бэлдцүүд Ирланд, Голланд, Грек, Финланд, Швед, Сенегал, Кени, Их Британи, Энэтхэг, Австрали, Эл Сальвадор, Мексик зэрэг 100 гаруй оронд ашиглагдаж байна.