ИРГЭНИЙ УХААЛАГ ҮНЭМЛЭХ

Хүртээмжтэй, шуурхай, ухаалаг

Орчин үед төр иргэний хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангахын сацуу төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй бөгөөд түргэн шуурхай хүргэх, иргэдтэй шууд харилцах сувгуудыг бий болгох нь улам бүр чухал болж байна. Үүний шийдэл нь иргэний ухаалаг үнэмлэх юм. Бид олон тооны өгөгдөл бүхий өндөр нууцлалтай, төрийн мэдээллийн системүүдтэй уялдан ажиллах боломжтой иргэний ухаалаг үнэмлэхийн шийдлүүдийг дэлхийн мэдээлэл аюулгүй байдлын тэргүүлэх корпорацуудтай хамтран Монгол Улсад сүүлийн 10 гаруй жилийн турш нийлүүлж байна.

Давуу тал

  • Бидний санал болгож буй иргэний үнэмлэх хэвлэх бэлдцийг 40 улс орны засгийн газар ашиглаж байна.
  • Манай нийлүүлдэг хэвлэлийн шийдлүүдийг ашиглан 150 улс орон иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын карт, төрсний гэрчилгээ зэрэг түүнтэй дүйцэх бусад бичиг баримтуудыг хэвлэдэг.
  • Бидний санал болгож буй хэвлэлийн систем нь соронзон туузын нууцлал, хөөмөл хэвлэл, лазер технологи ашиглан өөрчлөн загварчлах (personalization) боломжтой бөгөөд General Data Global Regulation, Federal Information Processing Standard зэрэг дэлхийн бүхий л томоохон зохицуулалтын шаардлагыг хангасан.
  • Нарны хэт яагаан туяаны хамгаалалттай хэвлэх, хэвлэсэн үнэмлэхээ дугтуйлах системтэй.

Санал болгох шийдэл

  • Нууцлалын технологи

  • Хэвлэх төхөөрөмж

  • Бэлдэц

  • Програм хангамж

  • Засвар, үйлчилгээ

  • Сургалт

Манай хамтрагчид дэлхий дахинд

  • 2021 онд Вьетнам Улсын иргэдийн биометрик дата бүхий 50 сая ухаалаг үнэмлэхийг амжилттай хэвлэж, хэрэглээнд нэвтрүүлсэн.
  • 2023 онд Тайланд Улсын засгийн газартай хамтран 6 долоо хоногийн дотор 12 сая ширхэг халамжийн карт амжилттай хэвлэн хэрэглээнд нэвтрүүлсэн.
  • Швед улс 2020 онд хамгийн анхны поликарбонат иргэний үнэмлэхийг нэвтрүүлсэн бол Их Британийн засгийн газар гадаад паспортын гол хуудаснуудыг поликарбонат дээр хэвлэж байна.
  • Бидний санал болгодог картын бэлдэц Бельги, Чех, Итали, Финланд, Норвег, Португал, Люксембург, Иордан, Кувейт, Катар, Оман, Бахрейн, Саудын Араб, Алжир, Камерун, ӨАБНУ, Уругвай, Ямайка зэрэг 40 улсад ашиглагдаж байна.